Усны бохирдлын асуудлаар мэдээлэл хийнэ

08:45 цагт: Нийслэлийн онцгой байдлын газар ЭМХТ хамтран эрүүл мэндийн байгууллагууд гамшгаас сэргийлэх болон гамшгийн зарлан мэдээлэх дуут дохионы талаар нийт эрүүл мэндийн байгууллагуудтай Цахимаар холбогдон сургалт явуулна.

09:00 цагт: “МОНГОЛ ОРНЫ ОЙН САЛБАРЫН БОДЛОГО, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИ “ сэдэвт үндэсний хурал Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ. Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Дэлхийн ойн өдөр” тохиодог. Энэ жил НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас “Ой ба энерги” сэдвийн дор тэмдэглэхээр зарласан.

 

09:00 цагт: Монголын Хуульчдын холбооноос "Өмгөөллийн үйл ажиллагаанд ногдуулах татвар" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгийн үеэр өмгөөллийн үйл ажиллагаанд ногдуулж буй татвар нь өмгөөлөгч үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж буй талаар хөндөн ярилцах юм.

 

10:00 цагт: Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаа болно.

 

10:30 цагт: Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлж, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын хамтарсан баг ажилладаг. Тэгвэл хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт, семинарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулах гэж байна. Хаана: Континентал зочид буудалд

11:00 цагт: Дэлхийн усны өдөр гуравдугаар сарын 22-ий өдөр тохиож буйтай холбогдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн С.Сүхбат, Нийслэлийн Боловсролын Газрын мэргэжилтэн Ж.батбилэг, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ерөнхий инженер С.Батмөнх, УСУГ-ын техникийн хяналтын хэлтсийн дарга У.Лхамсүрэн нар мэдээлэл хийнэ.

Мөн 12:00 цагт: Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Ус Сувгийн Удирдах Газар, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс усны бохирдлын асуудлаар мэдээлэл хийнэ. Хаана: Хэвлэлийн Хүрээлэнд

 

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулиас дэлхийн усны өдөрт зориулж ундны усны бохирдлын талаар мэдээлэл хийнэ.

 

13:00 цагт: Дэлхийн яруу найрагчдын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхий даяар өргөн тэмдэглэдэг. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газраас санаачлан анх удаа гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгаль, эх нутгийг бүтээлээрээ харуулахыг зорьжээ. Энэхүү үйл ажиллагаанд монголын үе үеийн 21 яруу найрагчдын эх нутгийн тухай шүлгүүд, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 21 гэрэл зурагчдын хамтарсан уран бүтээлийн болон хөрөг зургийн үзэсгэлэн дэлгэгднэ. Хаана: Театрын музейд

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button