Энэ өдөр: Дауны синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр
ДЭЛХИЙН ОЙН ӨДӨР
Жил бүрийн гуравдугаар сарын 21-ийг дэлхийн ойн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрөөр улс орнууд ойг хамгаалах, ойн модны төрөл зүйлийг чухалчлах, мод тарих олон нийтийн ажил явуулах зэргээр орон нутаг, улс орон, олон улсын хэмжээний олон арга хэмжээ авч явуулдаг байна. Дэлхийн хуурай газрын 30 хувийг ой мод эзэлдэг бөгөөд дэлхий дээр 60 000 зүйлийн мод байдаг байна. Эдгээр ой мод нь дэлхийн нэн ядуу 1.6 тэрбум хүний хоол тэжээл, ус, эмний хэрэгцээг хангадаг ажээ.
ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР
Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг хэмээн тодотгосон юм.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг юм.
ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨР
Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг тунхаглаж, нийгэм дэх тэгш оролцоог нэмэгдүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэн, улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой олон нийтийн ажлыг зохион байгуулдаг болсоор хэдийнэ долоон жилийг үджээ. Манай оронд ч жил бүрийн 21-нд тэмдэглэдэг уг өдрийг 2012 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна.
Даунтай хүүхэд нь шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал угсаа, удам судраас огт хамаарахгүй төрдөг генетикийн онцгой тохиолдол юм. Энгийн хүмүүс 46 хромсомтой байдаг бол даунтай хүмүүс нь нэг илүү буюу 47 хромсомтой байдаг. Нэг илүү хромсомтой төрсөн эдгээр хүүхдүүд нь энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан өсөж бойжин, удаан сурч хөгждөг ч бусдад өөрийгөө ойлгуулж, хамтдаа тоглож наадан нөхөрлөж, үе тэнгийн хүүхдүүдийнхээ дунд байх маш их хүсэлтэй байдаг аж.
Б.Орхон