Казах түмний соёл, ёс заншлыг сурталчлав

Казах түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооноос “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг МЗХ-ны урд талбайд олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей, МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал, УИХ-ын гишүүн, Улаанбаатар дахь Хэнтий аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан болон залуучуудын төлөөлөл оролцов.

\

Өдөрлөгөөр МЗХ-ны урд талбайд Казах үндэсний гэрийг тусгайлан барьсан юм. Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, иргэдийг Наурыз көже, идээ будаагаар дайлж, казах түмний ёс заншил, түүх соёл, уламжлалын  талаар мэдээлэл өгч, танилцууллаа. Түүнчлэн Казах ардын дуу, доомборын аялгуу, бүргэд хэрхэн сургадаг талаараа сонирхуулсан юм.

\

\

Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Боксын ОУХМастер н.Ербалат, Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга н.Сарфулла нарыг “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнасныг МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал гардуулан өглөө.

\

Сонирхуулахад Наурыз нь цаг тоолол ёсоор өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ. Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалахын зэрэгцээ ахас дээдэс, багачууд хүүхдээ энхрийлж золгодог юм байна.

 

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button