Алиев, Хасанов нар Дэлхийн шигшээд хүч үзнэ
Чөлөөт бөхийн ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээ багийн /эрэгтэй/ халз барилдаан тавдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Владикавзаз хотноо болно.
Энэхүү халз барилдаанд дэлхийн шигшээ багт Азербайжанаас хоёр бөх урилгыг хүлээн авчээ. Тодруулбал, 61 кг-ын жинд олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Гажи Алиев, 74 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Жабраил Хасанов нар Оросуудын эсрэг хүч үзэхээр болжээ.
Түүнчлэн Гүрж улсаас олимп, ДАШТ-ий алт мөнгөн медальт Владимир Хинчегашвили 57 кг-д, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Гено Петриашвили 125 кг-д нар оролцохоор албан ёсоор мэдэгдээд байгаа аж.
Б.Орхон