Стресс тайлах аргууд
“Стресс” энэ үгийг анх 1936 онд Канадын эрдэмтэн Ганс Селье анагаахын шинжлэх ухаанд техникийн шинжлэх ухаанаас оруулж хэрэглэсэн ба угтаа даралт, шахалт гэсэн утгатай үг юм. Хөгжил дэвшлийн нөлөөгөөр хүн төрөлхтөн асар хурдтай амьдарч байна. Энэ нь бидэнд олон сөрөг үр дагаврыг учруулж байгаа ба түүний нэг нь стресс юм. Орчин үед стресс гэдэг үгийг сонсоогүй хүнийг олоход бэрх болсон. Жил ирэх тусам сэтгэл хөдлөлийн стресс ихэсч байна.
СТРЕССИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД
-
Ойр ойрхон чимээтэй амьсгалах
-
Зүрхний цохилт хурдсах
-
Нүүр халуу оргих
-
Хуруу салгалах
-
Хөлрөх
-
Ам хатах
-
Цээжин дээр дарах мэдрэмж төрөх
-
Дуу гарахаа болих
-
Хөл гар хүйт даах
БОГИНО ХУГАЦААНЫ СТРЕСС
Энэ нь хүчтэй хариу урвалын шинж тэмдгүүдээр илрэх боловч нэг өдрөөс хэдхэн долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг.
БОГИНО ХУГАЦААНЫ СТРЕССИЙГ ДАВАХ АРГУУД
- Ном унших
- Хошин шог үзэх
- Амралт авах
- Бусадтай ярилцах
УДААН ХУГАЦААНЫ СТРЕСС
Удаан хугацааны туршид арилж үгүй болохгүй стресс үүсгэгч хүчин зүйл хүний амьдралд тохиолдсон үед удаан хугацааны стресс үүснэ. Жишээ нь: Архичин нөхөртэй амьдарч байгаа нөхцөлд. Удаан хугацааны стресс нь биеийн болон сэтгэцийн хүнд өвчлөлтийн шалтгаан болж, хүний зан төрхөд хүчтэй нөлөө үзүүлэх магадлалтай. Удаан хугацааны стрессийн агуулж байдаг нэг аюул бол түүний нөлөөнд хүмүүс хүссэн хүсээгүй дасаж, анзаарахаа больдог ба улмаар таних чадвараа алдан, стрессийг үүсгэж байгаа нөхцөлийг засаж залруулах чадваргүй болдог.
СТРЕСС ТАЙЛАХ УДААН ХУГАЦААНЫ АРГУУД
-
Стресс үүсгэгч нөхцөлүүдийг тухай бүрт шийдвэрлэх
-
Биеийн тамирын дасгал тогтмол хийх
-
Аливаа зүйлийг эерэгээр харахыг хичээх
-
Хувийн зохион байгуулалтыг сайжруулах
-
Өөртөө тааламжтой орон зай бий болгох
- Өөрийг тань ойлгодог, эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх