Жүжигчин Б.Отгонтуяа, Г.Ундармаагийн үйл хэргийг үргэлжлүүлж явна

“Шинэ үе” продакшнийн жүжигчин Г.Ундармаа сүүлийн жилүүдэд сайн үйлсийн аянд ханцуй шамлан ороод байгаа. Тэрбээр өөрийн хөрөнгөөр эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг тохижуулах болсон билээ. Тэгвэл хамтран ажилладаг эгчийнхээ үйл хэргийг жүжигчин  Отгоо үргэлжлүүлэх болжээ.

Тэрбээр саяхан "Сайхан бүсгүй" хэмээх фэйсбүүк групптэй хамтран, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийжээ. Тэд, хүүхдийн тасгийн цонхыг сольж, ариун цэврийн өрөөг бүрэн шинэчлэн хүлээлгэн өгсөн байна. Хүүхдийн тасгийг засварлах ажилд иргэдээс найман сая төгрөг цугларсан бөгөөд үлдсэн зардлыг фэйсбүүк группын гишүүд гаргасан байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button