АТГ-ынхан Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж байна.
Ажлын хэсэг тус газрын дарга Д.Мөрөн, Тамгын газрын дарга М.Төрбат болон бусад хэлтэс, албадын удирдлага, албан хаагчидтай уулзаж ажлын удирдамж чиглэл зорилгоо танилцуужээ. Мөн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг таниулах сургалтыг зохион байгуулсан байна.
Б.Орхон