Завхан аймагт менингитийн халдвар бүртгэгдлээ
Тэгвэл менингитийн халдвар орон нутагт ч мөн бүртгэгдэж эхлээд байна. Тухайлбал Завхан аймагт энэ сарын 18-ны өдөр менингитийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Тус аймгийн Цагаанхайрхан сумын иргэн Ц-гийн таван настай охин гэнэт халуурч, биеэр нь тууралт гарсан тул эмнэлэгт ханджээ. Улмаар сумын эмч менингит хэмээн үзэж аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт дуудлага өгчээ. Одоогоор охины биеийн байдал тогтворжсон бөгөөд оношийг тогтворжуулахаар давтан шинжилгээг хийж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн мягмар гаригт Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Мөн Завхан аймагт гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох хурдан морины бүсийн уралдааныг цуцлах шийдвэрийг гаргажээ.
olloo.mn