Татварын буцаалтыг ирэх сараас олгоно
Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74 222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.
Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 503 татвар төлөгч буюу 0.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 20-ноос өмнө ХХОАТ-ын тайлангаа ирүүлсэн, нийслэлийн I ээлжийн 11354 иргэний 868 тэрбум төгрөгийн баталгаажуулсан илүү төлөлтийг ирэх дөрөвдүгээр сард олгоно. Харин 1 дүгээр сарын 20-ноос 2 сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг 5, 6 дугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн төрийн сангаас төлөвлөжээ.
П.ГОО
Оллоо.мн