Б.Солонгыг шагнажээ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд өчигдөр жирэмсэн эмэгтэй нярайлсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл эх хүүхдийг эсэн мэнд амаржуулсан тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга Б.Солонгыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.
Б.Орхон