Далан сэтэлсэн авто засварын үйл ажиллагааг зогсоолоо
32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын даланг сэтэлж, авто машины засвар ажиллуулж буй зураг олон нийтийн сүлжээгээр түгсэн. Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр НМХГ-ын БОГУУХХ-ийн улсын байцаагчид ажиллаж, үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлага өгчээ. Тухайн иргэд ямар ч зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулж байсан аж.
Өнөөдөр НМХГ-ын байгаль орчны , дэд бүтцийн, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн улсын байцаагчид тус газар ажиллах юм байна.
П.ГОО
Оллоо.мн