Экспорт, импорт өсчээ

2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр экспорт  өнгөрсөн оны мөн үеэс 34.6%-иар буюу 212.0 сая ам.доллараар өссөн байна. Уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлт нь нийт экспортыг 37.9 нэгж хувиар өсөхөд нөлөөлсөн бол уул уурхайгаас бусад төрлийн экспорт нь нийт экспортыг 3.4 нэгж хувиар буурахад нөлөөлжээ. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 6.2 нэгж хувиар өссөн бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жин 5.4 нэгж хувиар буурсан байна.

 

Мөн импорт оны эхний 2 сарын гүйцэтгэлээр  өнгөрсөн оны мөн үеэс 39.5%-иар буюу 138.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ. Импортын өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт 16 нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний өсөлт 14 нэгж хувийг, хэрэглээний бүтээгдэхүүний өсөлт 9 нэгж хувийг тус тус тайлбарлаж байна. Хэрэглээний бүтээгдэхүүний нийт импортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгж хувиар буурсан бол нефтийн бүтээгдэхүүний жин таван нэгж хувиар өсчээ.

Б.Сансар

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button