Хорих 421 дүгээр ангид гэр бүлийн өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги,  “Хорихын үйлчлэлийн нэгдсэн төв” төрийн бус байгууллагатай хамтран энэ сарын 22-ны өдөр  “Аавын аягатай эр хүн” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь хүмүүжигчид гаргасан алдаагаа ухамсарлан дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхад гэр бүлийн гишүүдийн харилцаа, дэмжлэг чухал ач холбогдолтой талаар ойлгуулж, өөрчлөгдсөн эр хүн, хань, аав болгон төлөвших хандлагыг төрүүлэх зорилготой юм.

Мөн энэ үеэр “Хорихын үйлчлэлийн нэгдсэн төв”-ийн тэргүүн Ө.Батнасан “Эр хүн гэж хэн бэ?”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Уучлал ба өнгөрсөн үе”, “Хайраар дүүрэн гэр бүл”, “Алсын хараа, зорилго” сэдэвт сургалтуудыг заан явуулснаас гадна МУГЖ Ж.Уранчимэг, МУСТА н.Хатанбаатар нар  хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ.

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button