МҮОХ-ны VII чуулган болно

08:30 цагт: МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР” чуулган 12 дахь жилдээ “ИРГЭНИЙ БОДИТ ОРОЛЦОО” сэдвийн хүрээнд болно.

09:00 цагт: “БАГА БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. ХААНА: МУБИС, А байр, 200 тоот

09:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнгийн зургаадугаар чуулган “Пума 1” зочид буудлын хурлын танхимд болно. Уг үйл ажиллагаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид оролцож, Хэвлэлийн хүрээлэнг дараагийн дөрвөн жилд удирдан чиглүүлэх Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгож, томилох юм.

 

09:00 цагт: БОАЖЯ-ны Хаан танхимд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал -2017” сэдэвт хурал болно.  Мөн 14 цагаас үргэлжлүүлэн “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хурал болно.

10:00 цагт: МҮОХ-ны VII чуулган Шангри-Ла зочид буудалд нээлттэй болно. Чуулганаар ирэх дөрвөн жилд хэн МҮОХ-г удирдах нь чуулганы гишүүдийн сонгуулийн саналаар шийдэгдэнэ.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд “Үдийн цай”хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

10:00 цагт:  Хууль зүйн үндэсний хүрээлэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг болно. Үргэлжлүүлэн 15:00 цагаас Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэгтэй.

11:00 цагт: “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын хэвлэлийн бага хурал Урлан бүтээх төвийн замын урд талд байрлах САЛМ ресторанд болно.

11:00 цагт: УИХ-ын дарга М.Энхболдод "Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-ийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд өргөн барина.

11:30 цагт: ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ Спортын төв ордонд болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Эрх баригч нам солигдсоны дараа ТҮЦ эрхлэгчид хэрхэн хохирч, дарамтлуулж байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

11:30 цагт: Монгол-Солонгосын үсчин, гоо засалчдын хамтарсан хэвлэлийн бага хуралд урья. Хэвлэлийн хурлаар хоёр улсын үсчин гоо засалчид туршлага солилцож орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ үзүүлэх “ҮСЧИН ГОО ЗАСАЛЧДЫН ЭКСПО 2017” үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Монголын хүний төлөө" нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Нийтийн тээврийн автобусан дахь бэлэн мөнгөний хайрцагийг хурааж, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн картаар зорчуулна. Энэ талаар Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн удирдлага Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Нийслэлийн Иргэний Танхим”-д “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг болно. Тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулна.

15:00 цагт: “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийн нээлтийн ажиллагаа Шангрила зочид буудалд болно. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлэх энэ арга хэмжээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон, мөн төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцоно.

16:00 цагт:  В2В уулзалтыг "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖ" сэдвээр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна. Тус уулзалтад Малайз болон Зүүн Өмнөд Ази хөрөнгө оруулалт, МУ-ын хөрөнгө оруулалтын талаарх бүртгэл, мэдээллийн талаар бизнесийн болон холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож саналаа солилцоно.

18:00 цагт: "Growth Startup Mongolia" Төслийн уралдааны оролцогчдоос Шилдгийн Шилдэг төслийг шалгаруулах арга хэмжээ BlueSky Tower-т болно.

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button