“Хөрөнгө оруулалт татах боломж” сэдвийн дор уулзана

МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийг оролцуулсан, “Business to business” уулзалтыг сар бүр зохион байгуулдаг. Ээлжит уулзалт өнөөдөр 16 цагаас  “Хөрөнгө оруулалт татах боломж” сэдвээр өрнөх юм байна.

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа уулзалт, хэлэлцүүлгийг хөтлөн явуулж, тус танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нээлтийн үг хэлнэ.

Дараа нь Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Л.Мөнхбат, Дэлхийн банкны мэргэжилтэн, Hillcrest компанийн ерөнхий захирал О.Болдсайхан, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нар илтгэл тавих юм байна.

 

П.Гоо

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button