“Би Монгол хүн” уулзалт боллоо

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний уламжлалт “Би Монгол хүн” чөлөөт ярилцлага, уулзалт өчигдөр боллоо. Тус уулзалтыг хөдөөгийн малчны хотноос төрөн гарсан яруу найрагч, хүүхдийн зохиолч Дэмбэрэл гуай хөтлөн явуулав. Эх оронд минь хаврын улирал айлсан бууж буй энэ цаг үед хүүхэд багачуудад мал төллөлт, хэрхэн төлөө эсэн мэнд бойжуулах, малчин хүн хаврын улиралд ямар бэлтгэлтэй байх зэрэг олон талын мэдлэг өгч, хүүхдүүдийн сонирхсон асуултанд хариуллаа. Тавдугаар сургуулийн VIII ангийн 31 хүүхэд, номын өргөөний байнгын үйлчлүүлэгч хүүхдүүд нийлсэн 50 гаруй сурагч оролцсон энэ уулзалтаар сурагч хүүхдүүд тэр дундаа охид малын нэмнээ, хурганы уут хэрхэн оёх тухай өвгөн зохиолчоос зөвлөгөө авлаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button