Үндэсний шигшээ багийн тамирчид тангараг өргөлөө
Дэлхийн спортын тавцанд 2017-2020 онд Монгол Улсаа төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд болсон бөгөөд БСШУСЯ, БТСГ, МПХ-ны удирдлагууд оролцов
Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара тэквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч, байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдож, тангарагаа өргөлөө.
Тамирчдыг төлөөлж "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа, Паралимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар тангарагыг уншсан юм.
Б.Орхон