Хаяг шошгогүй цагаан будаа худалдаалж байсныг илрүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Аюулгүй хүнс” сарын аяныг энэ сарын 15-наас ирэх сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Аяны хүрээнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар  хэн хаанаас импортлосон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатай Сүмийн зурагтай, мөн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг илрүүлжээ.

Иймд иргэдийг цагаан будаа худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас хаяг шошгын мэдээлэл гүйцэд бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоороогүй  бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button