Хээрийн түймэр гарчээ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутагт хээрийн түймэр гарсан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 17 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 37 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, оройн 20:46 цагт унтраасан байна.
Б.Орхон