“Барилгын хэмнэлтийн хурдасгуур” төсөлд нэгдлээ

Улаанбаатар хот “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” платформд нэгдсэнийг БНХАУ-ын Бээжин хотод гуравдугаар сарын 22-ны өдөр зохиогдсон 13 дахь удаагийн “Ногоон, эрчим хүчний хэмнэлттэй барилга, шинэ технологи, бүтээгдэхүүний үзэсгэлэн, олон улсын чуулганы үеэр албан ёсоор зарласан байна. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболдын мэндчилгээ, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн зорилтууд, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга танилцууллаа.

Одоогоор дэлхийн нийтийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлын 1/4, эрчим хүчний хэрэглээний 1/3 нь барилгын салбартай холбогддог юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button