“Чалко”-гийн өрийг ирэх сард барагдуулж дуусна
Монгол улсын Засгийн газрын БНХАУ-ын “Чалко” компанид өгөх өрийн үлдэгдэл 80 сая ам.доллар болсон тухай өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлж байсан. Тэгвэл энэ өрийг ирэх дөрөвдүгээр сар гэхэд төлж дуусахаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлээд байна. Ингэхдээ зээл авахгүйгээр “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний борлуулалтын орлогоосоо төлж барагдуулна" гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд зүүн цанхиас олборлосон нүүрснийхээ 65 хувийг нь олборлогч "TTJVCO" компанийн ажлын хөлсөнд, 35 хувийг “Чалко” компанийн өрөнд өгч байсан юм.
Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ аль хэдийн 200 ам.доллар давсан ч манай улс нүүрсний үнээ 70 ам.доллараас хэтрүүлж чадахгүй байгаа нь “Чалко”-гоос авсан зээлтэй холбоотой байсан билээ. Тэгвэл энэ өрийг барагдуулж дуусвал, Монгол улс өөрин дураар нүүрсний үнээ нэмж, дэлхийн зах зээл дээрх ханшаар борлуулах боломж бүрдэнэ.
olloo.mn