Гэр бүлээрээ түлэгдэж, таван настай хүү амиа алджээ
Дундговь аймгийн “Сайхан-Овоо сумын Төгрөг багийн Модон гэдэг газар өнгөрсөн баасан гарагт айлын гэр шатаж, нэг хүүхэд нас барж, гурван хүн түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, 33 настай М-ийн гэр шатаж, таван настай хүү нь нас барж, гурван настай хүү, мөн эхнэр нь түлэгдэж Эрдэнэдалай сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Тиймээс иргэдийг галын аюулаас болгоомжилж байхыг онцгой байдлын албанаас анхааруулж байна.
П.ГОО
оллоо.мн