Дуучин Б.Оргил олон улсын фестивалиас шагнал хүртлээ
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо “Цагаан сар 2017” олон улсын хөгжмийн фестиваль энэ сарын 23-24-ий өдрүүдэд болж өнгөрлөө.
Буриад, Халимаг, Тува, Татарстан, Монгол, Казакстан, Нигери, БНСУ зэрэг улсын дуучид оролцсон уг наадмын Гранпри шагналыг Буриадын дуучин Евгения Рейзвих хүртжээ. Харин нэгдүгээр байрыг Казахстаны дуучин Лаура Айтбаев, хоёрдугаар байрыг Монголын дуучин Б.Оргил, гуравдугаар байрыг Буриадын дуучин Тимур Болотов нар тус тус эзэлжээ.
Сонирхуулахад, наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд төгөлдөр хуурч Б.Чинбат, “Цагаан сар 2015”-ын ялагч дуучин Н.Наранбаатар нар ажилласан байна.