Үндэсний шигшээ багийнхан ёс зүйн сургалтад хамрагдлаа

БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт “Биеийн тамир, спортын салбарын ёс зүй ба тамирчин, дасгалжуулагчийн ёс зүй нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг спортын сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, спортын сэтгэл судлаач Ph.D Ш.Долгор удирдан явуулсан юм.

Тус сургалт нь Үндэсний шигшээ багийн буюу мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч хүний ёс зүй, нэр хүнд, хариуцлага, хүлээх үүрэг, багш тамирчдын хоорондын болон олон нийтийн харилцаа, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын амжилт, тэдний ажлын үр дүнг дүгнэх зарчим зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

Энэхүү сургалтыг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас долоо хоног бүр  зохион байгуулахаар болсон байна.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button