Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн  “Чандмань” гэдэг газар үүссэн их хэмжээний мөс хайлж, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр шар усны үерт автах эрсдэл үүсээд байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл уг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор тус аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, албан газар аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийг энэ сарын 24-25-ны өдрүүдэд дээрх мөсийг зайлуулах, суваг татах, усны гольдролыг өөрчлөх ажилд дайчлан ажиллуулжээ.

Дайчилгаанд нийт 53 байгууллагын 816 хүн хамрагдаж, 1.5 метр өргөнтэй, 1,5 метр гүнтэй 2100 метр урт хонгилийг ухаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулсан байна.

\

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button