Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийгдэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гурван жил тутамд Өрхийн амьжиргааны судалгааг хийдэг билээ. Тэгвэл энэхүү судалгааг өнгөрсөн долоо хоногт эхлүүлээд байна.

Энэ удаагийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 600 гаруй мянган өрх хамрагдах бөгөөд судалгаа хийхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Мөн энэ жилийн судалгааг өргөн цар хүрээнд авч үзэх, төрөөс халамж хүртэх ёстой жинхэнэ эзэд нь халамж хүртэж байгаа эсэхийг тодорхойлох чухал судалгаа болно гэдгийг онцолж байгаа аж.

Судалгааны зорилго нь Монгол Улсын бүх иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button