Ачааны автомашинуудад шалгалт хийж байна

Замын цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Ачааны автомашин, ачаа тээвэрлэлт” арга хэмжээг зохион явуулж, хяналт шалгалт хийн ажиллаж байна.

Хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйл “Ачаа тээвэрлэх” журам, мөн дүрмийн 20 дугаар зүйл “Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх” журам, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавих аж.

Тус арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжлэх юм байна.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button