Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлага шинээр хэвлэгдлээ
Төрийн албаны шалгалтад бэлтгэж буй иргэдэд зориулсан "цэнхэр ном"-ыг 2017 онд “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага" нэртэйгээр шинэчлэн гаргажээ.
Гарын авлагад ерөнхий мэдлэгийн, хууль эрх зүйн, монгол хэл, монгол бичгийн 2600 гаруй сорил багтсан байна.
Мөн "Монгол хэлний тухай хууль"-ийг 2015 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албанд орох иргэдээс монгол бичгийн шалгалт авах бөгөөд шинээр хэвлэгдсэн гарын авлагад Монгол бичгийн 700 гаруй сорил багтжээ.
“Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага" номыг зөвхөн Засгийн газрын XI байрны I давхарт байрлах Номын худалдаагаар борлуулж байгаа аж.
Б.Орхон