Дуудлага худалдааны орлогын 80 хувийг хандивлалаа
МУГТ Д.Цэрэнхандын нэрэмжит "Нэр хүнд-Хүч чадал" жүдо бөхийн холимог багийн халз барилдаан энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Халз барилдааны үеэр МУГТ, хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлага худалдаагаар худалдсан.
Тэгвэл дуудлага худалдааны нийт орлогын 10 хувийг Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоонд хандивлаж, 70 хувийг нь МУГТ Д. Цэрэнхандын гэр бүлд хандивласан бол үлдсэн 20 хувийг нь кимоногийн эздэд өгчээ.
Дашрамд дуулгахад, МУГТ Н.Түвшинбаярын өмсгөл найман сая төгрөгөөр, МУГТ Д.Сумъяагийн өмсгөл 3 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдсэн юм.
Б.Орхон