“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал ирэх сарын 20-21-ний өдрүүдэл болно.

Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг тоног төхөөрөмжийг танилцуулахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах үүдийг нээх аж.  Одоогийн байдлаар ХБНГУ, Австри, Швейцарь зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орны 20 гаруй компани энэхүү арга хэмжээнд оролцож, тоног төхөөрөмж, технологио танилцуулахаар албан ёсоор бүртгүүлжээ.

 Тухайлбал, нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, элс хайргыг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “Allmineral”, “Steinert” компанийн Австрали дах салбар, уурхайн хаягдал усыг шүүж, дахин ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Австри улсын “Andritz”, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore”, “Prime Drilling” зэрэг олон улсад хэдийнэ танил болсон компаниуд Монголын уул уурхайн салбарынханд тоног төхөөрөмж, технологио дэлгэх юм.

Ийнхүү Улаанбаатар хотноо дэлхийн шилдэг технологи үйлдвэрлэгчид, том хөрөнгө оруулагчид чуулна.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button