Смарт картны үнийг 2000 төгрөг болгон бууруулжээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон.

Иргэд картыг хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэх, автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулна. Шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм байна.

Одоогийн байдлаар карт цэнэглэдэг 438 гэрээт цэг ажиллаж байгаа юм. Ирэх сарын 1-н гэхэд гэрээт цэгийн тоог 500 хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн амжиргааны түвшин доогуур бүлгийн иргэдэд 20 мянган картыг үнэгүй тараахаар болоод буй. Түүнчлэн 3600 төгрөгөөр худалдан авдаг картыг 2000 төгрөг болгож, хямдруулжээ. Үүнээс гадна 25 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд сарын турш хязгааргүй зорчих, банкны тусгай дансанд мөнгө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь картын дугаараа бичсэнээр автоматаар сунгаж, ашиглах картыг ч нэвтрүүлсэн байна

 

 

 Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button