Ипотекийн зээлтэй иргэдийн тоо 89 мянгад хүрчээ
Өнгөрсөн хоёрдугаарын сарын орон сууцны ипотекийн зээлийн тайлан мэдээ гарчээ. Тухайн сард банкууд 909 зээлдэгчид 58.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор зээлийн үлдэгдэл 4062.8 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 89.8 мянгад хүрчээ. Орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 921.1 тэрбум төгрөгт хүрч, зээлдэгчдийн тоо 28.6 мянга болсон байна.
Зээлийн 95.7 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.6 хувь нь чанаргүй гэж ангилагджээ. Тухайн сард эргэн төлөгдсөн зээлийн хэмжээ өмнөх сараас 1.7 хувиар буурч 30.7 тэрбум төгрөг байна. Үүний 3.7 тэрбум төгрөг нь хугацаанаас өмнө төлөгдсөн байна.
П.ГОО
Оллоо.мн