Ховд голын эрэг дээр их хэмжээний машины тос асгажээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Ховд голын эрэг дээр их хэмжээний машины тос асгасан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ. Уг тосыг хэн гэдэг этгээд хэзээ асгасан нь одоогоор тодорхой бус байгаа ч албаныхан заавал тухайн хүнийг олж хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн байна.

Уг асгасан тос нь голын мөсийг хайлуулж, голд нэвтрэх аюул тун ойрхон болоод байгаа аж. Учир нь  ганцхан миллиграмм тос нэг тонн усыг бохирдуулдаг байна.

Энэхүү зөрчлийг арилгахаар сав газрын захиргаа, байгаль орчны байгууллага, өлгий сумын хот тохижуулах албаны хүмүүс ажиллаж байна.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button