Жиндо “чөтгөр шулмын арал” болжээ
БНСУ-ын баруун өмнөд эрэгт 2014 оны дөрөвдүгээр сард “Севол” хөлөг живж, 300 гаруй хүн амь үрэгдсэн билээ. Тэдний есийнх нь цогцос одоо ч олдоогүй гэдэг. Тухайн үед солонгосчууд хөлөг онгоц живэхийг эргээс харж байсан бол түүнээс гурван жилийн дараа татаж гаргахыг нь ч гэсэн нүдэндээ нулимстай харж зогссон аж.
Тэгвэл “Севол” хөлгийн осол амиа алдсан 300 гаруй зорчигийн ар гэрийнхний эмгэнэлт үйл явдал болоод зогсохгүй, бизнес эрхлэгчдэд ч сөргөөр нөлөөлсөн байна. Тодруулбал, “Севол” хөлөг онгоц осолдсоноос хойш тэр хавьд үйл ажшшагаа эрхэлдэг компаниуд алдагдал хүлээж, орлого нь мэдэгдэхүйц буурчээ. Албаныхан гурван жил хөлөг онгоцыгдалайдбайлгаж, зэвэрч муудсаных нь дараа далайгаас татаж гаргасан тухай мэдээлэл цацагдаж эхлэхтэй зэрэгцэн тэр хавьд бизнес эрхлэгчид ч үйл ажиллагаа нь урьдийн байдалдаа орох болов уу гэсэн найдлага тээх болсон аж.
Севол хөлөг онгоц БНСУ-ын баруун өмнөд хэсгийн бүлэг арал бүхий далайн бүсэд осолдсон байдаг. Тэнд 1700 гаруй арал байрлах бөгөөд тус улсдаа хамгийн томд тооцогдох Дадохоэхаэсанг Үндэсний парк ч байдаг аж.
Мөн хад чулуу ихтэй арал олон байдаг төдийгүй том арлуудад наран шарлагын газар, ууланд авиралт хийх, далай руу харсан цонхтой зочид буудлууд үйл ажиллагаагаа явуулахаас гадна сүм хийд ч байрладаг байна. Гэхдээ “Севол” хөлөг тус бүлэг арлын Жиндо аралтай тун ойрхон сүйрсэн. Арлын өмнөд хэсгийн боомтод жуулчид, загасчдад моторт завь түрээслэн ашиг олдог хувь, хүн албан байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Харин өнөөдөр моторт завины зогсоол хоосорч, хажууд нь завины эзэд суугаа харагдана.
Тэнд завь түрээсэлдэг нэгэн эрхмийн ярьснаар гол үйлчлүүлэгчид болох загасчид тухайн бүсэд загасчлахаа бараг больжээ. Энэ нь үйлчлүүлэгчдийн тал хувь нь буурахад нөлөөлсөн гэнэ. Тэрбээр “Загасчид энэ газрыг сүнстэй гэх болсон. Хэдэн зуун хүухдүүд амиа алдсан учраас тэр хавь хоосон мэт мэдрэмж төрүүлдэг” гэж ярьжээ. Хамгийн хачирхалтай нь, осол болохоос өмнө тухайн бүс нутаг шинэхэн загас, хясаагаараа алдартай байсан бол Севол хөлгийн сүйрлийн дараа ямар ч эрэлтгүй болжээ. Тэнд зочид буудлын үйлчилгээ ч явцгүй болсон гэнэ. Тухайлбал, Лим Жун Сок гэгч бизнесмэн осол болохоос нэг жилийн өмнө Жиндо аралд зочид буудал нээжээ. Үйл ажиллагаа нь эхлээд жил орчйм хугацаанд бизнес нь цэцэглэж, оргил ачааллын үедээ хоёр ортой өрөөний хоногийн төлбөр нь 300 ам.доллар хүрч байсан аж. Хэдий ийм хэмжээний үнэ хүрсэн ч, зочид буудал нь дүүрчихдэг байсан тухай дурсчээ. Гэвч Севол хөлөг осолдсоноос хойш тэдний зочид буудалд байрлах хүн бараг үгүй болсон гэнэ. Лим “Найзууд маань ч гэсэн энд ирэх дургүй. Ийм нам гүмхэн газарт нарны шил, малгай өмсөөд амрахад тухгүй гэдэг” хэмээн ярьсан байна.
Цөөхөн хэдэн хүн ирж хоноглодог ч, тэдний ихэнх нь ослоор амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэн болон цогцос нь одоо хүртэл олдоогүй есөн хүний хамаатан садан байдаг гэнэ. Ямартай ч, иргэд Жиндо арлын орчимд аялж зугаалж, загасчлахаа больсноор “Чөтгөр шулмын арал” гэх ойлголт тогтоход хүрчээ.
Севол хөлгийн ослоор тус улс бүх цаг үед байгаагүй хэмжээний их хохирол амссан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь ахлах ангийн сурагчид байсан юм. Ослын талаарх маргаан мэтгэлцээн хэсэгтээ л үргэлжилж эцэст нь хөлөгт хууль бусаар засвар шинэчлэлт хийсэн, даац хэтрүүлэн ачаа ачсан, хөлгийн багийнхны туршлага дутмаг зэрэг нь хөлөг осолдоход нөлөөлсөн гэж үзэн Севол хөлгийг эзэмшигч компани, эрх бүхий албан тушаалтнууд, хөлгийн багийнхнийг шийтгэсэн байдаг билээ.
Монголын мэдээ
Б.Даваа