107-р сургуулийн багш нар сар гаруй цалингаа аваагүй гэв
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулийн багш, ажилчид сар гаруйн хугацаанд цалингаа авч чадаагүй байгаа тухайгаа мэдээллээ. Багш нарын хэлж буйгаар 2017 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс хойш цалин аваагүй байна.
Энэ нь гуравдугаар сарын 7-нд тус сургуулийн захирал Ш.Цэрэннадмидийг үүрэгт ажлаас нь халсантай холбоотой аж. Харин багш нар захирлыгаа ямар үндэслэлээр халагдсаныг нь мэдээгүй байна.
Ямартай ч багш нар захирлыг нь халсантай холбоотой үүссэн цалин тавих асуудлыг холбогдох яам, тамгын газрынхан яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Б.Сансар
olloo.mn