Иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтооно
“Мэргэжил”-ийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдахаар тов тогтоосон юм. Энэ дагуу өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийнэ. Хуралдаан өнөөдөр 15 цагт эхэлнэ.
Хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаалах тухай, Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
П.ГОО
Оллоо.мн