Тайландын эзэн хааны цомын тэмцээнд Э.Цэндбаатарын оронд О.Мөнхсайхан оролцоно

Ирэх сарын 2-10-ны өдрүүдэд Тайландын эзэн хааны  цомын тэмцээн  зохион байгуулагдана. Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаят, 75 кг-д Ж.Отгонжаргал нар  оролцохоор мэдүүлгээ  хүргүүлжээ.

 

Дашрамд дуулгахад,  тус тэмцээний 56 кг-д  Рио-2016 олимпийн наадмын  тавдугаар байрын шагналт  ОУХМ Э.Цэндбаатар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байсан билээ. Гэвч тэрбээр автын осолд орж, хүнд гэмтэл авсан тул түүний оронд О.Мөнхсайханыг оролцуулахаар шийдвэрлээд байгаа юм.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button