Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал хаалттай явагдаж байна

Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Шүүх хурал яг одоогоор  хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа юм. Тэгвэл нээлттэй явагдана гэж байсан шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Тодруулбал сурвалжлахаар очсон хэвлэл мэдээллийн  ажилтнуудыг урьдчилан мэдэгдэж, сурвалжлах зөвшөөрөл аваагүй хэмээн нэвтрүүлэхгүй байгаа юм.

Түүнчлэн өчигдөр шүүх хуралдааныг  үүдний танхим дахь дэлгэцээр дуу дүрсний өндөр чанартай үзүүлж байсан ч өнөөдөр дууг хааж зөвхөн дүрсийг харуулж байна. Энэ талаар албаныхан шүүх хурлыг нээлттэй шууд дамжуулснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ойлголтын хувьд зөрүүтэй мэдээллүүд цацагдаж байгаа учир ийнхүү дүрс бичлэгийн дууг нь хаасан гэлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан хүргэн Г.Дэнзэн эхнэрийнхээ “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээгээр олгосон гэх хэрэгт буруутгагдаад байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүж байгаа юм.

Б.Сансар

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button