Тавантолгой-Гашуунсухайтын замд долоон жолооч амиа алджээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг автозамын чанарын асуудал жилээс жилд улам бүр муудаж байгааг албаныхан болоод тэнд ажиллаж буй жолооч нар хэлдэг. Замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй осол аваарын тоо  улам бүр нэмэгдэж байгаа нь албаныхны санааг зовоосон асуудлуудын нэг болоод байна.

Түүнчлэн  хяналт сул байдаг тул жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад осолд орж улмаар эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдлууд гардаг байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд 2016 онд 1596 осол гарч, найман хүн нас барсан бол 2017 оны эхний гурван сард 536 осол бүртгэгдэж, долоон хүн амиа алджээ.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button