Өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгаа хийнэ
Өрхийн амьжиргааны түвшинг тооцох судалгаа энэ сарын 31-ээс ирэх сарын 9-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулагдахаар боллоо. Ингэхдээ орлого орлуулан тооцох аргыг ашиглах юм байна. Ингэж өрхийн амьжиргааны түвшинг тооцсоноор ядуу өрх, хүн амыг зөв оновчтой тодорхойлж, төрийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт хуваарилахад чухал ач холбогдолтой байдаг аж.
Энэ жилийн хувьд судалгааны асуулга бөглүүлэх ажил 10 хоног үргэлжилж, улсын нийт өрхийн 80 гаруй хувь буюу 600 мянган өрх хамрагдах юм.
П.ГОО
Оллоо.мн