Монгол дахь гадаад иргэдийг шалгажээ
Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас их дээд сургууль, сургалтын төвүүдэд хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд ээлжит хяналт шалгалтыг явуулжээ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 67 байгууллагын 783 гадаад иргэн шалгалтад хамрагдсан байна. Тэднийн ихэнх нь буюу 49.5 хувь нь хөдөлмөр эрхлэгчээр, 36.1 хувь суралцах, мэргэжил дээшлүүлэхээр оршин суух зөвшөөрөлтэй байсан бол үлдсэн хувь нь хөрөнгө оруулагч, сайн дурын ажилтан, албан хэрэг, хувийн болон гэр бүлийн гишүүнээр Монгол Улсад оршин сууж байна.
Шалгалтын явцад Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй 3 орны 6 иргэнийг илрүүлсэн бөгөөд тэднийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
П.ГОО
Оллоо.мн