Хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид автомашины эд ангийг хулгайлсан гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Хан-Уул дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хаягтай Т, З нар нь тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” хорооллын гадна зогсоолд байсан “приус-20” автомашины урд купер, их гэрэл зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Уг этгээдүүд өмнө нь “приус-30” маркын автомашины эд ангийг хулгайлсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Б.Орхон