Ногоон байгууламжийн талбайг засч эхэллээ
Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд нийтийн эзэмшлийн зам талбай болон явган хүний зам дагуух хогийн сав, сандал, хашлагын өнгө үзэмжийг сайжруулан засах ажлыг өрнүүлж эхэллээ.
Одоогоор тус дүүргийн 3, 6 дугаар хорооны ногоон байгууламжийн талбайг засч, шинэчлэн сайжруулаад байгаа аж.
Дашрамд дуулгахад, тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирэх сарын нэгэнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.