Казахстан Улс руу том оврын автобусаар зорчигч тээвэрлэнэ

Казахстан, Монгол хоёр улсын Засгийн газрын хоорондын  хэлэлцээрийн дагуу зорчигчдыг том оврын автобусаар тогтмол тээвэрлэхээр болжээ.

Улс хоорондын зорчигчдыг тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Баян-Өлгий аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын  хэлтсийн  дарга  Д.Батбаяр,  Авто  тээврийн  үндэсний төвийн хөдөлгөөний  удирдлагын хэлтсийн  дарга К.Айдос болон аймгийн удирдлагууд,  аймгийн авто тээврийн үндэсний төвийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

Өмнөх жилүүдэд Казахстан, Монгол хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан талын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан бол өчигдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа Баян-Өлгий аймгаас Казахстан улс руу (Өлгий-Павладор-Караганды-Астана) чиглэлд тогтмол тээвэрлэлт хийх юм байна.

Б.Орхон

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button