Нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө төлөхгүй бол 5000 төгрөгөөр торгоно

Нийтийн тээвэр ухаалаг системд шилжээд нэг жилийн нүүрийг үзээд байна. Энэ хүрээнд иргэд  карт уншуулж зорчдог болсон билээ. Гэвч иргэдийн 40 орчим хувь нь л  картаар зорчиж байгаа бол бусад иргэд бэлэн мөнгөөр зорчсоор байгаа юм.

Ингэхдээ урагдсан, дутуу мөнгө хийж зорчих  болсон нь нийтийн тээврийн компаниудыг алдагдалд хүргэж, улмаар ухаалаг системийг үр дүнгүй болгож байсан юм. Иймд нийслэлийн удирдлагуудын зүгээс дөрөвдүгээр сарын 1-нээс бүх иргэдийг цахим картаар зорчуулах шийдвэрийг гаргасан.

Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийтийн тээврийн  төлөлтөд хяналт тавих зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нарыг хуваарь гарган ажиллуулахаар болсныг дуулгалаа. Мөн нийтийн тээвэрт төлбөрөө төлөөгүй зорчигчийг хуулийн дагуу 1000-5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болсоныг мэдээллээ.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button