Автобусанд шалгагч ажиллана
Шувуун фабрик, Био комбинат, Өлзийт, Налайх зэрэг хот орчмын чиглэлийн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ иргэд 700-900 төгрөг төлж зорчдог. Харин ирэх сарын 1-нээс энэ чиглэлд үйлчлүүлдэг өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тарифийн зөрүү өгөхгүй зорчих шийдвэрийг Нийслэлийн тээврийн газраас гаргажээ.
Учир нь автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хураах болсон нийтийн тээврийн үйлчилгээний 86 чиглэлийн 900 орчим автобусанд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн шалгагч ажиллах юм байна. Нийслэлийн тээврийн газраас шалгагч нарын ажиллах журмыг шинэчлэн баталж, сургалт зохион байгуулсан аж. Хэрэв зорчигч хөлсөө төлөөгүй тохиолдолд тээвэрлэхгүй байх эрхтэй. Цаашлаад торгох шийтгэл ногдуулах эрхтэй байх аж.
П.ГОО
Оллоо.мн