4.5 тэрбум төгрөгөөр өрхийн амжиргааны түвшинг тогтооно

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг  маргааш буюу 2017 оны гуравдугаар сарын 31-нээс улс орон даяар эхлүүлнэ. Энэ удаагийн судалгаанд манай улсын нийт өрхийн 81.3 хувь нь буюу 600 мянган өрх хамрагдана. Судалгааг орлогыг орлуулан тооцох аргачлалаар явуулах юм. Аргачлалыг Азийн хөгжлийн банкны зөвлөх баг, Үндэсний статистикийн хороо хамтарч боловсруулсан байна. Судалгаанд 7900 орчим хүн ажиллаж,  600 мянган өрхөөр 10 хоногийн хугацаанд “зочлоно”.

Судалгаанд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

 

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button