“Дэрэн” клуб аваргаллаа
Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын ордонд энэ сарын 22-нд эхэлсэн залуучуудын футзалын УАШТ найман өдрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.
Тус тэмцээнийн финалд “Дэрэн” клуб “Монголын тэмүүлэл”-ийг 7:4-өөр ялсанаар аваргалав. “Дэрэн”-гээс А.Тэмүүжин, Б.Баттулга нар тус бүр гурван гоол оруулснаар багаа ялалтад хөтөлсөн юм. Энэ тоглолтын араас “Арвис” баг “Сэлэнгэпресс“-ийг 13:5-аар буулган авснаар хүрэл медалийн тавцанд гарлаа.
Тэмцээний шилдэг тоглогчоор А.Тэмүүжин болсон бол шилдэг хаалгачаар “Монголын тэмүүлэл”-ийн Г.Эрдэнэбаяр, шилдэг шүүгчээр Э.Галбадрах нар шалгарав.
Б.Орхон