Идэр сумынхан улстөржилтийн эсрэг жагслаа
Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан нэгэн эмэгтэй өөрийгөө шатааж, амиа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Талийгаач эмэгтэйн хувьд Идэр сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор 28 жил ажиллажээ. Түүнийг шинээр томилогдон очсон дарга нь ажлаас нь халсанаас үүдэж ийм хэрэг гарчээ.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар шинээр томилогдсон Засаг дарга талийгаач эмэгтэйн оронд төрсөн ахыгаа нягтлан бодогчоор авсаныг эсэргүүцэн ийм хэрэг гарсан байна. Тэрээр өөр дээрээ бензин цацаж, амиа хорложээ.
Талийгаачийн хувьд 50 орчим настай байсан бөгөөд нөхөр , хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Ажлаасаа халагдах төдийд амиа хорлох үйлдэл хийлээ хэмээн олон хүн харамсан, буруутгаж байсан юм.Тэгвэл амиа алдсан эмэгтэйн хувьд өмнө нь 14 сая төгрөгийн цалингийн зээл авчихсан байжээ. Ингээд гэнэт ажлаас халагдаж сэтгэл санааны дарамтад орж, эцэст нь ийм хэрэг гарлаа хэмээн талийгаачийн ойр дотны хамаатан нь хэлж байна. Ар гэрийнхнийх нь хувьд уг хэрэгт ихээхэн гомдолтой байгаагаа хэлсээр байна.
Тэгвэл Идэр сумын иргэд мөн уг хэрэг гарсантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тэд талийгаачийг хууль бусаар ажлаас нь халсан, Засаг даргын Тамгын газрын хууль бус төрийн албаны халаа сэлгээнээс үүдэлтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн, улстөржилтийн эсрэг уриа лоозон барин жагссан байна.
olloo.mn