Бага насны хүүхдүүд гал алдаж, байшингаа шатаасан хэрэг гарчээ

Өчигдөр буюу 3-р сарын 30-ны өдөр бага насны хүүхдүүд гал алдаж, байшингаа шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн XI хороонд суух зургаан настай О, найман настай У, Г нар шүдэнзээр тоглож байгаад гал алдаж, улмаар иргэн Х-ийн өвлийн сууцыг шатаасан байна.

Азаар хүний амь эрсдээгүй ч галын улмаас байшингийн дээвэр, үүдний амбаар шатсан аж. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг хүүхдээ галаар тоглуулахгүй байж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button